Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Berkshire Hathaway-н ашиг 4 хувиар буурав

Berkshire Hathaway-н ашиг 4 хувиар буурав

Berkshire Hathaway-н ашиг 4 хувиар буурав

Америкийн хөрөнгө оруулалтын аварга Berkshire Hathaway компанийн 2024 оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны ашиг өмнөх оны мөн үеэс 4 хувиар буурч, 11.16 тэрбум ам.долларт хүрснээ мэдэгдлээ. Тус компани тайландаа АНУ-ын худалдааны бодлого, өндөр тарифын болзошгүй нөлөөллийн талаар дахин сануулсан байна.

Компанийн тайланд:

"2024 оны эхний хагаст олон улсын худалдааны бодлого хурдтай өөрчлөгдөж, тарифын дарамт нэмэгдэж байгаа нь тодорхой боллоо. Эдгээр үйл явдлын эцсийн үр дүн одоогоор тодорхой бус байна" хэмээн онцолжээ.

Энэхүү тайлан нь домогт хөрөнгө оруулагч, 94 настай Уоррен Баффеттын залгамжлагчаар Грег Абел тодорсны дараа гарч буйгаараа онцлогтой. Абел нь компанийн даатгалын бус салбаруудыг удирдаж ирсэн туршлагатай нэгэн юм. Харин Уоррен Баффетт Гүйцэтгэх захирлын албаа өгсний дараа Төлөөлөн Удирдах Зөвлөлийн (ТУЗ) даргын албыг үргэлжлүүлэн хашихаар төлөвлөж байгаа билээ.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.