Tesla, Гүйцэтгэх захирал Илон Маскт 96 сая хувьцааны урамшуулал олгоно
Даваа гарагт Tesla (NASDAQ: TSLA) компани Гүйцэтгэх захирал Илон Маскт 96 сая ширхэг хязгаарлагдмал хувьцааны урамшуулал олгох шийдвэрийг баталснаа мэдэгдлээ. Энэхүү мэдэгдлийн дараа тус компанийн хувьцааны ханш зах зээл нээгдэхийн өмнөх арилжаагаар 2.4 хувиар өссөн байна.
Компанийн зүгээс "Гүйцэтгэх захирлын 2025 оны гүйцэтгэлийн урамшуулал" хэмээн нэрлэсэн уг багцыг хараат бус захирлууд болох Робин Денхолм, Кэтлин Вилсон-Томпсон нараас бүрдсэн тусгай хорооны саналын дагуу боловсруулжээ. Уг саналыг 8-р сарын 1-нд хэлэлцэж, 8-р сарын 4-ний өдөр компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ) эцэслэсн баталсан байна. Санал хураалтад Илон Маск болон түүний ах Кимбал Маск нар оролцоогүй болно.
Энэхүү урамшууллын хувьцааг АНУ-ын Монополийн эсрэг чиглэсэн "Харт-Скотт-Родино" хуульд заасан хүлээлгийн хугацаа дууссаны дараа Илон Маскт албан ёсоор олгох юм. Tesla компани энэхүү урамшууллыг "гүйцэтгэлд суурилсан хязгаарлагдмал хувьцаа" гэсэн дансанд бүртгэнэ гэдгээ мөн тодотгожээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй