Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Трамп: "АНУ-д үйлдвэрлээгүй чипэнд 100% тариф ногдуулна"

Трамп:

Трамп: "АНУ-д үйлдвэрлээгүй чипэнд 100% тариф ногдуулна"

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гадаадаас импортлох чип, хагас дамжуулагчид 100%-ийн тариф ногдуулахаа зарласан бөгөөд энэ нь АНУ-д үйлдвэр байгуулж буй компаниудад хамаарахгүйг онцолжээ.

“Бид чип, хагас дамжуулагчид маш өндөр, бараг л 100 хувийн тариф тавих гэж байна. Гэхдээ хэрэв та АНУ-д үйлдвэр барьж байгаа, эсвэл барихаа албан ёсоор амласан бол ямар ч төлбөр төлөхгүй” хэмээн Трамп мэдэгдэв.

Энэхүү мэдэгдэл нь АНУ-д үйлдвэрлэлээ өргөжүүлж буй технологийн томоохон компаниудын хөрөнгө оруулалтын дараа гарч буйгаараа онцлогтой.

АНУ дахь чипний үйлдвэрлэлд хийгдэж буй томоохон хөрөнгө оруулалтууд:

  • TSMC (Тайвань): АНУ-д нийт 165 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ амласан.
  • Nvidia: Ирэх 4 жилийн хугацаанд хиймэл оюуны дэд бүтцэд 500 тэрбум ам.доллар зарцуулахаа зарласан.
  • GlobalFoundries: Нью-Йорк болон Вермонт дахь үйлдвэртээ 16 тэрбум ам.долларын өргөтгөл хийхээр төлөвлөсөн.
  • Texas Instruments: Зургадугаар сард АНУ дахь долоон чипний үйлдвэртээ нэмэлтээр 60 тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгдсэн.

Ерөнхийдөө, 2020 оноос хойш АНУ-д нийт 600 тэрбум ам.долларын өртөг бүхий 130 гаруй чипний төсөл зарлагдаад байна.

Трампын энэхүү тарифын бодлого нь гадаад үйлдвэрлэлийг АНУ руу татах, дотоодын аж үйлдвэрийг сэргээх, технологийн хараат байдлыг бууруулах гэсэн үндсэн зорилготой юм. Энэ нь дэлхийн чипний үйлдвэрлэлийн өрсөлдөөнт орчинд томоохон нөлөө үзүүлэх алхам болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.