Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Apple АНУ-ын үйлдвэрлэлд 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

Apple АНУ-ын үйлдвэрлэлд 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

Apple АНУ-ын үйлдвэрлэлд 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

Apple (NASDAQ:AAPL) компани АНУ дахь үйлдвэрлэлдээ нэмэлтээр 100 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласны дараа хувьцааны ханш нь Лхагва гарагт 5.1%-иар огцом өслөө. Ингэснээр тус компанийн ирэх дөрвөн жилд АНУ-д хийх нийт хөрөнгө оруулалтын амлалт 600 тэрбум ам.долларт хүрч байна.

Apple-ийн Гүйцэтгэх захирал Тим Күүк Цагаан ордонд Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, уг шийдвэрээ албан ёсоор танилцуулжээ.

“Өнөөдөр бид АНУ даяарх хөрөнгө оруулалтаа 600 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлж, ‘Америкийн Үйлдвэрлэл’ хөтөлбөрөө эхлүүлж байгаадаа баяртай байна... Энэ нь дэлхий даяар борлуулагдаж буй Apple-ийн төхөөрөмжид бүтээгдэхүүнээ нийлүүлдэг АНУ-ын 10 компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг багтааж байгаа юм. Ерөнхийлөгчид дэмжлэг үзүүлсэнд нь талархаж байна” хэмээн Тим Күүк мэдэгджээ.

Хөрөнгө оруулалтын гол чиглэлүүд:

  • Үйл ажиллагаа өргөжүүлэх мужууд: Аризона, Калифорни, Айова, Кентакки, Невада, Нью-Йорк, Хойд Каролина, Орегон, Техас, Юта.

  • iPhone-ий шилний үйлдвэрлэл: Corning (NYSE:GLW) компанитай хамтран Кентакки мужид 2.5 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтаар iPhone болон Apple Watch-ийн хамгаалалтын шилэн бүрхүүлийг 100 хувь үйлдвэрлэхээр болов.

Мэдэгдлийн ард:

Энэхүү шийдвэрийг Трампын засаг захиргааны дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлогын томоохон ялалт гэж үзэж байна. Уг мэдээлэл гарахаас өмнө АНУ-ын Үндэсний Эдийн Засгийн Зөвлөлийн захирал Кевин Хассетт Fox Business-т өгсөн ярилцлагадаа энэ талаар цухуйлгасан бөгөөд удалгүй Цагаан ордны зүгээс баталгаажуулсан юм.

Бодлогын эргэлт

Энэхүү шийдвэр нь хэдхэн жилийн өмнө “iPhone-ийг АНУ-д үйлдвэрлэх боломжгүй, учир нь Хятадын үйлдвэрлэлийн чадамж илүү дэвшилтэт” гэж байсан Тим Күүкийн байр сууриас эрс өөрчлөгдсөн явдал болов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.