Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Биткойн шинэ дээд амжилт тогтоож $124 мянгад хүрлээ

Биткойн шинэ дээд амжилт тогтоож $124 мянгад хүрлээ

Биткойн шинэ дээд амжилт тогтоож $124 мянгад хүрлээ

2025 оны 8-р сарын 14-нд биткойн 0.9 хувиар өсөж 124,002.49 ам.долларт хүрснээр өнгөрсөн сард тогтоосон өмнөх дээд амжилтаа шинэчиллээ.

Дэлхийн хамгийн том криптовалютын энэхүү өсөлт нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой байна.

Өсөлтийн гол шалтгаанууд:

  • АНУ-ын Холбооны Нөөцийн Банкнаас бодлогын хүүг бууруулах магадлалтай байгаа,

  • Институционал хөрөнгө оруулалт тогтвортой үргэлжилж буй,

  • Трампын засаг захиргаанаас хэрэгжүүлж буй криптод ээлтэй бодлого.

Зах зээлийн ерөнхий дүр зураг

Түүнчлэн дэлхийн хоёр дахь том криптовалют болох Ethereum (ETH) ч мөн өсөж, 4,780.04 ам.долларт хүрснээр 2021 оны сүүлээс хойших хамгийн өндөр үнэд хүрэв.

Ингэснээр крипто зах зээлийн нийт үнэлгээ 2024 оны 11 сард 2.5 их наяд ам.доллар байсан бол 4.18 их наяд ам.доллар боллоо.

IG-ийн шинжээч Тони Сикамор:
"Хэрэв Биткойн 125 мянган ам.долларын түвшнээс дээш тогтвортой хадгалагдвал 150 мянгад хүрэх боломжтой."

Ерөнхийлөгчийн бодлогын нөлөө

2025 он гарсаар биткойн нийтдээ 32%-аар өссөн. Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш крипто салбарт олон жилийн турш хүлээгдсэн хууль зүйн өөрчлөлтүүд хэрэгжиж эхэлсэн. Трамп өөрийгөө “крипто ерөнхийлөгч” гэж нэрлэж гэр бүл нь ч энэ салбарт идэвхтэй оролцож байна.

Тэрээр өнгөрсөн 7 хоногт л гэхэд 401(k) тэтгэврийн дансанд криптовалют оруулах боломжийг нээсэн зарлиг гаргасан юм. Энэ нь BlackRockFidelity зэрэг крипто ETF удирддаг хөрөнгийн менежерүүдэд ихээхэн боломж олгосон.

Шинжээчдийн сануулга

Гэхдээ шинжээчид тэтгэврийн хөрөнгө оруулалтад криптовалютыг нэвтрүүлэх нь хувьцаа, бонд зэрэг уламжлалт хөрөнгө оруулалтаас хавьгүй өндөр эрсдэлтэйг сануулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.