Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Goldman Sachs: Тарифын өсөлт инфляцыг сэргээж эрсдэл нэмэгдлээ

Goldman Sachs: Тарифын өсөлт инфляцыг сэргээж эрсдэл нэмэгдлээ

Goldman Sachs: Тарифын өсөлт инфляцыг сэргээж эрсдэл нэмэгдлээ

Goldman Sachs-ийн зүгээс тарифын өсөлт нь цаашид хэрэглээний инфляцыг нэмэгдүүлнэ гэсэн таамаг дэвшүүлснийг Ерөнхийлөгч Трамп хурцаар шүүмжиллээ.

Тэрээр Goldman Sachs-ийн дүгнэлтийг үгүйсгэж, тухайн судалгааг бичсэн эдийн засагчийг ажлаас чөлөөлөх эсвэл CEO-г огцрохыг санал болгосон байна. Гэвч Уолл Стритийн бусад эдийн засагчид Goldman Sachs-тай ижил байр суурьтай байгаа юм.

Тарифын бодит нөлөө ба инфляцын хүлээлт

Одоогоор тарифын бодит дундаж 18%-д хүрээд байгаа нь оны эхэнд 3% байснаас эрс нэмэгдсэн үзүүлэлт юм.

Эдийн засагчид тарифын нөлөө бүрэн шингэж эхэлмэгц үнэ тогтмол өсөж, сарын инфляц 0.3-0.5%-иар нэмэгдэнэ гэж үзэж байна. Ингэснээр Холбооны Нөөцийн Банкны зорилтот гол хэмжүүр болох суурь инфляц 3%-ийн дундаж түвшинд хүрч болзошгүй байна.

Шинжээчдийн дүгнэлт

  • JPMorgan: Тус банкны тооцоогоор тариф нь АНУ-ын ДНБ-ийг ойролцоогоор 1%-иар бууруулж, инфляцыг 1–1.5%-иар өсгөх эрсдэлтэй байна.

  • UBS: Шинжээчдийн үзэж буйгаар, тарифын өсөлт жижиглэнгийн үнэд шингэж эхэлсэн тул суурь инфляцын буурах чиг хандлага тасарчээ. Гэхдээ орон сууцны үнийн өсөлт удаашрах, хэрэглэгчдийн худалдан авах чадвар хумигдах нь өсөлтийг хэсэгчлэн сааруулна гэжээ.

  • Pantheon Macroeconomics: Тус байгууллагын таамаглалд 8 сарын 29-нд дуусах $800-аас доош үнэтэй импортын бараанд ногдуулах татварын чөлөөлөлтийн хугацаа багтаж байна. Энэ нь жижиглэнгийн салбарын үнэ өсөхөд хүчтэй нөлөөлж, оны эцэс гэхэд суурь инфляц 3.5%-д хүрнэ гэж таамаглав.

  • BNP Paribas: Үнийн өсөлт зөвхөн бараа бүтээгдэхүүний төдийгүй үйлчилгээний салбарт ч нөлөөлж байгааг анхааруулжээ. АНУ-ын Кливлендийн Холбооны Нөөцийн “sticky-price” инфляцын үзүүлэлт (түргэн өөрчлөгддөггүй үнэ) 3 сарын дундаж 3.8%-д хүрч, 2024 оны 5 сараас хойших хамгийн өндөр түвшинд байна.

  • PNC-ийн ахлах эдийн засагч Гас Фошер: Тарифын дарамт нэмэгдэхийн хэрээр бизнесүүд зардлаа хэрэглэгчдэд дамжуулж, инфляцын түвшин Холбооны Нөөцийн банкны зорилтот түвшнээс цааш хазайх нь тодорхой гэв.

Цаашдын төлөв

Хэдийгээр олон шинжээч энэ өсөлт түр зуурынх гэж үзэж, хүү бууруулах боломжтой гэж тооцож байгаа ч, инфляц өндөр хэвээр байх нь шийдвэр гаргагчдыг болгоомжлоход хүргэж магадгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.