Хятадын эрдэмтэд "атомын шатар" бүтээж, Квант компьютерийн хөгжлийг тэргүүлж байна
Өмнө нь ийм төрлийн төхөөрөмжөөр ердөө хэдхэн зуун атом л байрлуулж чаддаг байсан бол одоо 2,000 гаруй атомыг ердөө 0.06 секундэд байрлуулна.
Атом нь бидний нүдэнд үл үзэгдэх, квант компьютерийн “LEGO” шиг хамгийн жижиг хэсэг юм. Олон LEGO-г зөв байрлуулбал томоохон бүтээн байгуулалт хийж болдог шиг олон атомыг зөв байрлуулбал илүү хүчтэй квант компьютер хийж чадна.
Өмнө нь атомыг нэг нэгээр нь шилжүүлдэг байсан. Энэ нь яг л 1,000 ширхэг эвлүүлдэг puzzle-ийг ширхэг ширхгээр нь өрж байгаа мэт удаан үргэлжилдэг байв.
Харин одоо хиймэл оюун ухаан ашиглаад бүх хэсгийг нэгэн зэрэг хөдөлгөдөг болсон.
Энэ нь puzzle-ийн бүх хэсгийг автоматаар секунд хүрэхгүй хугацаанд зөв байрлуулдаг роботтой адил юм.
Ямар нарийвчлалтай вэ?
Атом бүрийг зөв байрлуулах нь бараг 100%-тай тэнцүү.
Энэ нь ажилд орох шалгалтын 1,000 асуултаас 999-ийг зөв хариулсантай адил маш өндөр түвшин гэсэн үг.
Ирээдүйн хэрэглээ ба нөлөөлөл
Амьдрал дээр ийм технологи нь:
-
Эмийн судалгаа: Шинэ эм бүтээх хугацааг хэд дахин хурдасгана.
-
Санхүүгийн тооцоолол: Маш нарийн санхүүгийн эрсдэлийн загварыг хэдхэн секундэд гаргана.
-
Уур амьсгалын загварчлал: Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг илүү нарийн, хурдан таамаглана.
Өөрөөр хэлбэл, энэ нь одоо ашиглаж буй супер компьютерээс мянга дахин хурдан, мянга дахин ухаалаг тархи бүтээх нэг алхам юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй