Fed-ийн тэргүүнд нэр дэвшигч Давид Зервос хүүг буулгахыг дэмжиж байна
Wall Street-ийн туршлагатай стратегич Давид Зервос Холбооны нөөцийн банкны (Fed) дараагийн тэргүүнд өөрийгөө нэр дэвшүүллээ.
Тэрээр өмнө нь Fed-ийн 3 удаагийн хуралдаанаар хүүг 0.5 хувиар бууруулахыг дэмжиж байсан бөгөөд сая гаруй ажлын байр шинээр бий болно гэж үзэж байна.
Jefferies компанийн зах зээлийн гол стратегич Давид Зервос нь CNBC-д өгсөн ярилцлагадаа, үйлдвэрлэгчийн үнэ (PPI) урьдчилсан мэдээллээр бодож байснаас өндөр гарсан ч төв банк хүүг бууруулахад бэлэн байх ёстой гэж онцлов.
Одоогоор Fed-ийн дараагийн тэргүүнд нэр дэвшигчдийн жагсаалтад Wall Street-ийн эдийн засагчид, зарим улс төрийн зөвлөхүүд, Зервос, BlackRock-ийн бонд стратегич Рик Ридер нарын нэр багтаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй