АНУ-ын үйлдвэрлэгчдийн үнийн индекс өсөж, инфляцын айдас нэмэгдэв
АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооны мэдээлснээр 7 сард бөөний бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ (Producer Price Index, PPI) 0.9%-иар буюу 2022.06 сараас хойших хамгийн том сарын өсөлтийг үзүүлэв.
Гол үзүүлэлтүүд:
-
Хоол хүнс, эрчим хүчийг хасвал гол PPI 0.9%-иар нэмэгдсэн нь таамагласан 0.3%-аас өндөр байна.
-
Хоол хүнс, эрчим хүч, худалдааны үйлчилгээний үнийг хасвал өсөлт 0.6% болж, 2022 оны 3 сараас хойших хамгийн том өсөлт юм.
-
Жилийн дүнгээр PPI 3.3%-иар өссөн нь Fed-ийн 2%-ийн инфляцын зорилтоос өндөр байна. Үүнд үйлчилгээний үнэ хамгийн их нөлөөлжээ.
Зах зээлийн нөлөөлөл:
Тус мэдээ гарснаар хөрөнгийн биржийн фьючерсүүд унаж, богино хугацааны Засгийн газрын бондын өгөөж нэмэгдэв. Өмнө нь зах зээл Fed-ийг ирэх 9 сард хүүг бууруулах нь баттай гэж тооцож байсан юм. Харин PPI өссөнөөр энэ магадлал бага зэрэг буурсан байна.
Шинжээчийн дүгнэлт:
Шинжээчдийн үзэж байгаагаар, үйлдвэрүүд тарифын зардлыг одоогоор хэрэглэгчдэд дамжуулж амжаагүй, өөрсдөө хариуцаж байна. Гэхдээ удахгүй зарим үнэ хэрэглэгч рүү шилжиж магадгүй гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй