Хятадын эдийн засаг 7 сард саарч, таамгаас доогуур гарлаа
2025 оны 7 сард Хятадын эдийн засгийн өсөлт саарч, жижиглэнгийн худалдаа, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын өсөлт шинжээчдийн хүлээлтээс доогуур гарлаа. Энэ нь дотоодын эрэлтийг нэмэх сорилт үргэлжилж байгааг илтгэж байна.
Өсөлт саарсан шалтгаан ба цаашдын төлөв
Эдийн засгийн өссөлт саарсан гол шалтгаан нь жилийн эхний хагаст төрийн урамшуулал, худалдааны өсөлт аажмаар суларсантай холбоотой. Хятадын эдийн засгийн өсөлт эхний хагас жилд 5.3% байсан нь жилийн 5%-ийн зорилттой нийцэж байгаа ч үлдсэн хугацаанд буурах эрсдэлтэй байна. Тиймээс шинжээчид жилийн 2-р хагаст бодлогын нэмэлт дэмжлэг хэрэгтэй гэж үзэж байна.
Эдийн засгийн гол үзүүлэлтүүд
-
Жижиглэнгийн худалдаа: Өнгөрсөн оны мөн үеэс 3.7% өссөн (шинжээчдийн 4.6%-ийн таамгаас доогуур, 6 сарын 4.8%-иас буурсан)
-
Аж үйлдвэрийн үйлдвэрлэл: 5.7% өссөн (11 сараас хойших хамгийн сул өсөлт, 5.9%-ийн таамгаас доогуур)
-
Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт: Эхний 7 сард 12%-иар унасан
-
Хотын ажилгүйдэл: 5.2% (5 болон 6-р сард 5% байсан)
Гадаад орчны нөлөөлөл
Одоогоор АНУ-аас Хятад ногдуулах татварын нэмэгдлийг 90 хоногоор хойшлуулсан нь тарифын ноцтой мөргөлдөөнөөс түр хугацаанд зайлсхийх боломжийг олгосон. Гэхдээ технологийн хандалт, стратегийн түүхий эд, аж үйлдвэрийн бодлого, геополитикийн асуудлууд шийдэгдээгүй хэвээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй