Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

JPMorgan: Хятадын банкнуудын хувьцаа өснө

JPMorgan: Хятадын банкнуудын хувьцаа өснө

JPMorgan: Хятадын банкнуудын хувьцаа өснө

Хятадад хүүгийн зөрүү тогтворжиж, шимтгэлийн орлого өсөх төлөвтэй байгаа нь 2025 оны сүүлийн хагаст банкны салбарын хувьцааг өсгөхөд нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.

JPMorgan-ийн шинжээч Катерин Лэй, 2025 оны сүүлийн хагаст Хятадын банкны салбарын хувьцаанууд өсөхөд бэлэн байгааг онцоллоо. Тэрээр Хятадын эх газрын хувьцаанууд 15%, Хонг-Конгийн хувьцаанууд 8% өсөх боломжтой гэв.

Онцлох хувьцаа ба өгөөж

Мөн Bank of Communication болон Ping An Bank-ны хувьцаануудыг онцолж байгаа бөгөөд Хятадын банкнуудын хувьцаанууд 4.3%-ийн ногдол ашгийн өгөөжтэй байхаар төсөөлөгдөж байна гэжээ.

Зах зээлийн нөхцөл байдал

Түүнчлэн, хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар сайн, эдийн засгийн үзүүлэлтүүд сул байгаа нь өндөр ногдол ашигтай хувьцаанууд руу хүмүүсийн анхаарлыг чиглүүлж байна гэв.

Тодруулбал, бондын өгөөж буурсан учраас даатгалын компаниуд өндөр ногдол ашигтай хувьцаануудад хөрөнгө оруулсан. Энэ нь Хятадын банкны салбарын хувьцаануудыг он гарснаас хойш 25%-иар өсгөөд байна.

Үр дүн

Shanghai Composite индекс ч сүүлийн 10 жилийнхээ оргил түвшинд хүрсэн нь банкны салбарын өсөлттэй холбоотой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.