Gucci брэндийн орлого 25%-иар буурлаа
Kering группийн II улирлын борлуулалт таамгаас доогуур гарсанд Gucci-ийн уналт голлон нөлөөлөв.
Ерөнхий нөхцөл байдал
Kering компанийн II улирлын борлуулалт 15 хувиар буурч, 3.7 тэрбум евро болж таамгаас доогуур гарлаа.
Үүнд хамгийн их нөлөөлсөн нь Gucci компанийн орлого 25 хувиар унаж, 1.46 тэрбум евро болсонтой холбоотой. Gucci нь тус группын орлогын бараг тал хувийг бүрдүүлдэг учраас энэ уналт хүчтэй цохилт боллоо. Борлуулалтын бууралт Япон болон Ази Номхон далайн зах зээлд илүү ажиглагдсан байна.
Компанийн хариу үйлдэл ба хүлээлт
Компанийн удирдлагууд үүнд “сэтгэл дундуур” байгаа ч, сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн шинэчлэл нь урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болно гэв.
Ирэх 9 сард автомашины салбарт туршлагатай Лука де Мео Гүйцэтгэх захирлаар томилогдох бөгөөд түүнийг шинэ эргэлтийг авчирна гэсэн хүлээлт байна.
Шинжээчдийн дүгнэлт ба сорилтууд
Нөгөө талаас АНУ-д ногдох 15 хувийн тарифын дарамтыг үнэ өсгөх замаар зохицуулна гэж санхүүгийн захирал тайлбарлажээ. Гэсэн ч шинжээчид, Kering-ийн гол сорилт нь зөвхөн үнийн бодлого биш, харин Gucci болон бусад брэндүүдийн эрэлт буурсантай холбож байна.
Ирээдүйн найдвар
Тиймээс шинээр томилогдсон бүтээлч захирал Демна Гвасалиягийн удирдлага дор гарч ирэх шинэ коллекциуд Gucci-г дахин хүчирхэг брэнд болгож чадах эсэх нь компанийн ирээдүйг тодорхойлох юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй