Nvidia Хятадад шинэ загварын чип борлуулна
АНУ-ын Засгийн газартай тохиролцсоны дагуу тус компани Хятадын зах зээлд зориулсан B30A загварын чипийг туршихаар бэлдэж байна.
Америкийн чип үйлдвэрлэгч Nvidia компани Хятадад зориулсан хиймэл оюун ухааны (AI) B30A шинэ чипийг бүтээж, тун удахгүй туршилтын загварыг хүргэхээр төлөвлөж байна гэсэн мэдээлэл гарлаа.
Шинэ чипний онцлог ба шинжээчдийн байр суурь
Шинэ чип нь Blackwell дээр суурилсан бөгөөд одоо Хятадад нийлүүлж буй H20 загвараас илүү хүчирхэг аж. Харин шинжээчид шинэ чип нь Blackwell чипний хүчин чадалд хараахан хүрэхгүй байх магадлалтай бөгөөд АНУ-ын Засгийн газрын явуулга байх магадлалтай гэж үзэж байна.
АНУ-ын бодлого ба зах зээлийн нөхцөл
Өнгөрсөн 4 сард Трампын засаг захиргаанаас үндэсний аюулгүй байдлыг хамгаална гэсэн шалтгаанаар Хятадад дэвшилтэт чипийн худалдахыг хориглосон.
Харин энэ сарын эхэнд Nvidia болон өрсөлдөгч AMD компаниуд Хятадад бүтээгдэхүүнээ борлуулахын тулд орлогынхоо 15%-ийг АНУ-ын Засгийн газарт өгөхөөр тохиролцсон юм.
Түүнээс өмнө Байдены үед буюу 2023 онд экспортын хязгаарлалт тавихад Nvidia Хятадын зах зээлд зориулсан H20 загварыг бүтээж байсан бол AMD нь MI308 чипийг гаргаж байв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй