Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ын Засгийн газар Intel-ийн 10%-ийг эзэмшвэл яах вэ?

АНУ-ын Засгийн газар Intel-ийн 10%-ийг эзэмшвэл яах вэ?

АНУ-ын Засгийн газар Intel-ийн 10%-ийг эзэмшвэл яах вэ?

CHIPS Act-ийн хүрээнд олгосон 10.9 тэрбум долларын санхүүжилтийг хувьцаа болгон хөрвүүлснээр Засгийн газар тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болох боломжтой.

Санхүүжилт ба Боломж

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас Intel компанид CHIPS Act-ийн хүрээнд 10.9 тэрбум ам.долларын санхүүжилтийг олгосон. Үүний $7.9 тэрбумыг дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд, $3 тэрбумыг үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх зориулалтаар ашигласан юм.

Тэгвэл засгийн газраас уг санхүүжилтээ хувьцаа болгон хөрвүүлэх замаар 10%-ийг нь эзэмших талаар ярилцаж байна. Хэрэв энэ хэрэгжвэл Засгийн газар Intel-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч болох юм. Intel-ийн өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр 10%-ийн хувьцаа нь ойролцоогоор 10.4 тэрбум ам.доллар болно.

Бодлогын Үндэслэл

Нэгэн цагт Intel нь АНУ-ын чип үйлдвэрлэлийн аварга компани байсан ч сүүлийн жилүүдэд өрсөлдөгчдөөсөө хоцорч, зах зээл дэх байр сууриа алдаж эхэлсэн. Тиймээс ч Трампын засаг захиргаанаас стратегийн салбаруудад “төрийн дэмжлэгтэй үндэсний аваргуудыг” бүтээх бодлогыг идэвхтэй ярьж байна.

Стратегийн ач холбогдол

АНУ-ын Засгийн газар Intel-ийн томоохон хувьцаа эзэмшигч болох нь зөвхөн нэг компанийн хувь заяа бус юм. Энэ нь цаашлаад АНУ-ын технологийн аюулгүй байдал, дэлхийн чип үйлдвэрлэлийн өрсөлдөөнд байр сууриа хадгалах стратегийн алхам гэж харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.