ХНС-ийн дарга Жером Пауэлл бодлогын хүүг бууруулна гэж амаллаа
АНУ-ын Холбооны Нөөцийн сангийн дарга Жером Пауэлл нь Жексон Хоулын чуулган дээр бодлогын хүүг бууруулах боломжтой гэж мэдэгдэв.
Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байгаа нь мөнгөний бодлогыг тодорхойлоход хүндрэл учруулж байгааг онцолжээ.
Эрсдэлийн тэнцвэр ба бодлогын өөрчлөлт
Мөн эрсдэлийн тэнцвэр өөрчлөгдөж байгаа учраас бодлогын хүүг өөрчлөх шаардлага гарч болзошгүй хэмээв.
Пауэлл “АНУ-ын хөдөлмөрийн зах зээл тогтвортой, ажилгүйдэл бага байгаа ч нэмэгдэх эрсдэлтэй. Тарифын нэмэгдэл инфляцыг өдөөснөөр эдийн засгийн өсөлт саарч, үнийн өсөлт даамжирч болзошгүйг” анхааруулав.
Тарифын нөлөө ба тодорхойгүй байдал
Мөн тэрээр тарифын өсөлт богино хугацаанд нэг удаагийн үнийн өсөлтөд хүрч, удаан хугацаанд өндөр инфляц тогтоохгүй байх магадлал өндөр. Гэвч нийлүүлэлт болон хуваарилалтын сүлжээнд тарифын өөрчлөлт нөлөөлөхөд цаг хугацаа шаардлагатай байгаа тул үр дүн нь тодорхойгүй хэвээр байна гэжээ.
Хөрөнгө оруулагчдын хүлээлт
Хөрөнгө оруулагчдын хувьд ирэх сарын 16–17-нд болох FOMC хуралдаанаар хүү буурах магадлал өндөр гэж үзэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй