ETH өсөлт хэвээр хадгалагдаж байна
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Том Лигийн удирддаг Bitmine Immersion Technologies компани 45 сая ам.долларын үнэтэй ETH худалдан авчээ.
Ингэснээр дэлхийн хоёр дахь том криптовалют болох ETH-ийн ханш 4,954 ам.долларт хүрсэн нь 2021 оноос хойшхи хамгийн өндөр түвшин юм. Харин BTC-ийн өсөлт саарч уналаа.
Зах зээлийн шинэ тэргүүлэгч
Сүүлийн үед криптовалютын зах зээлийг биткойн бус ETH тэргүүлж байна.
Өсөлтийн шалтгаанууд:
-
Зохицуулалтын эерэг өөрчлөлтүүд
-
Stablecoin эрэлт нэмэгдсэн нь
-
Томоохон компаниуд ETH-ийн сангийн хөрөнгө хэлбэрээр худалдан авч, блокчейн сүлжээнд ашиглаж өгөөж хүртэж эхэлсэн нь нөлөөлсөн байна.
Нийлүүлэлт ба Институцийн оролцоо
Одоогоор нийт ETH-ийн бараг гуравны нэг нь стейкингт түгжигдсэн бөгөөд энэ нь нийлүүлэлтийг багасгаж, эрэлтийг тогтвортой байлгаж байна. ETH ханшийн түүхэн өсөлт нь институцийн хөрөнгө оруулагчид болон компанийн санхүүгийн стратегид орж ирснээр дэмжигдэж байна.
Зах зээлийн цаашдын төлөв
Харин биткойн сүүлийн өдрүүдийн өсөлтөө алдаж, тогтворгүй хэвээр байна. Эфириумын хувьд 4,000 ам.долларын түвшин шинэ суурь болж, зах зээлд дараагийн үнийн шат руу шилжих хандлагыг үүсгэлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй