Монгол Улсын эдийн засаг 2025 оны эхний хагаст 5.6%-иар өсөв
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) үйлдвэрлэлийн аргаар тооцсоноор 2025 оны эхний хагас жилд 40.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.3 их наяд төгрөгөөр буюу 8.8%-иар өссөн байна.
Харин ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2025 оны эхний хагас жилд 5.6 хувиар өсжээ.
Өсөлтийг хөдөлгөгч хүчин зүйлс
Эдийн засгийн өсөлтөд хамгийн их нөлөөлсөн нь хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 1.5 их наяд төгрөгөөр буюу өмнөх оны мөн үеэс 43.5%-иар өссөн нь нөлөөлжээ. Энэ нь нийт өсөлтийн 3.6 нэгж хувийг дангаар бүрдүүлсэн байна.
Мөн үйлчилгээний салбар 1.9 их наяд төгрөг буюу 12.2%-иар өссөн нь нийт өсөлтөд 0.7 нэгж хувийг оруулжээ.
Салбаруудын өсөлтөд оруулсан хувь нэмэр:
-
Уул уурхай, олборлолтын салбарын өсөлт: 0.1 нэгж хувь
-
Үйлдвэрлэл, барилгын салбар: 1.0 нэгж хувь
-
Бүтээгдэхүүний цэвэр татвар: 0.2 нэгж хувь
Гадаад худалдаа, цэвэр экспортын алдагдал
Хэдийгээр дотоодын үйлдвэрлэл өссөн ч гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарсан байна.
-
Экспорт: 9.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 427.3 тэрбум төгрөгөөр (4.5%) буурсан.
-
Импорт: 16.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 234.6 тэрбум төгрөгөөр (1.5%) өссөн.
Ингэснээр 2025 оны эхний хагас жилд бараа, үйлчилгээний цэвэр экспорт 7.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй