Эрдэнэ Ресурс ХК-ийн хувьцааны нэгтгэлийн тухай мэдээлэл
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD; MSE:ERDN) нь 2025 оны 6-р сарын 25-нд болсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанийн одоогийн зургаан (6) энгийн хувьцааг нэг (1) энгийн хувьцаа болгон нэгтгэх шийдвэрийг баталлаа.
Хувьцааны нэгтгэлийн хуваарь ба үйл явц
-
Хүчин төгөлдөр болох өдөр: 2025 оны 9-р сарын 2
-
Монголын хөрөнгийн бирж (MSE): 2025 оны 8-р сарын 27-ноос эхлэн арилжаа түр зогсоно.
-
Торонтогийн хөрөнгийн бирж (TSX): Арилжаа хэвийн үргэлжилнэ.
Хувьцааны тоонд орох өөрчлөлт
-
Нэгтгэлээс өмнө: 366,231,958 ширхэг
-
Нэгтгэлийн дараа: Ойролцоогоор 61,038,660 ширхэг*
*Нэгтгэлийн дараа бутархай хувьцаа үүсэхгүй бөгөөд хамгийн ойрын бүхэл тоо руу дээшлүүлэн тооцно.
Нэгтгэлийн зорилго ба хувьцаа эзэмшигчдийн анхааралд
Энэхүү хувьцааны нэгтгэл нь компанийн хөрөнгийн бүтцийг оновчтой болгох, зах зээл дэх үнэлгээг сайжруулах, нэгж хувьцааны үнийг өсгөх боломжийг бүрдүүлэх стратегийн алхам юм.
Иймд хувьцаа эзэмшигч та бүхэн өөрийн брокер, банк болон холбогдох итгэмжлэгдсэн байгууллагаар дамжуулан шаардлагатай мэдээллээ баталгаажуулж, нэгтгэлийн үйл явцад анхаарлаа хандуулна уу.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Хувьцааны нэгтгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг компанийн 2025 оны 5-р сарын 20-нд танилцуулсан Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын мэдэгдэл болон SEDAR+ (www.sedarplus.ca) дахь компанийн хуудсаас авах боломжтой.
Хувьцааны нэгтгэлийн талаар танилцуулга :
https://erdene.com/mn/erdene-provides-update-on-share-consolidation/
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй