Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Nvidia-ийн Тайлан АНУ-ын Индексийн Чиглэлийг Тодорхойлно

Nvidia-ийн Тайлан АНУ-ын Индексийн Чиглэлийг Тодорхойлно

Nvidia-ийн Тайлан АНУ-ын Индексийн Чиглэлийг Тодорхойлно

Өнөөдөр АНУ-ын зах зээл хаагдсаны дараа танилцуулагдах Nvidia-ийн санхүүгийн тайлан нь зөвхөн хувьцааны бус, бүх зах зээлд нөлөөлөх үйл явдал болж байна.

Зах зээл, тус компанийн орлогыг 46 тэрбум ам.доллар, нэгж хувьцааны ашгийг (EPS) 1.00 ам.доллар буюу жилийн өмнөхөөс 50%-иас дээш өссөн гэж таамаглаж байна.

Тиймээс судалгааны байгууллагуудын 90% нь Nvidia-гийн хувьцааг “Худалдан ав” гэсэн бол ирэх 12 сарын зорилтот үнийг дунджаар 190–220 ам.доллар, зарим нь 240 гэж үнэлж байна.

Nvidia нь S&P 500-ийн 8%-ийг эзэлж буй хамгийн том нь юм. Тиймээс түүний чиглэл нь зөвхөн хувьцаанд бус бүх индексэд хүчтэй нөлөөлнө.

Учир нь Nvidia-ийн чип, сүлжээний төхөөрөмжүүд нь Microsoft, Amazon, Alphabet, Meta зэрэг үүлэн үйлчилгээний томохон компаниудын сургалт, тооцоололд зайлшгүй ашиглагддаг.

Тус компани АНУ-аас шинээр олгосон зөвшөөрлийн дагуу H20 төрлийн чипийг Хятадад борлуулж эхэлж буй. Гэхдээ борлуулт нь тогтвортой бус тул суурь биш нэмэлт хүчин зүйл гэж үзэх хэрэгтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.