АНУ-ын 50%-ийн Тариф Энэтхэгийн Экспортод Цохилт Өгч Байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийг ОХУ-аас авч буй нефтэд нэмэлт 25%-ийн татвар оноосноор Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд ногдох нийт тариф 50% болж өсөв.
Энэтхэгийн нийт бараа экспорт 2025 оны 1-р улиралд 434 тэрбум ам.долларт хүрсний 20% буюу 86.5 тэрбум ам.долларын экспорт АНУ руу чиглэжээ.
АНУ нь Энэтхэгийн хамгийн том экспортын зах зээл тул шинэ тариф нь эдийн засагт нь томоохон дарамт болж байгаа юм.
Шинжээчдийн урьдчилсан тооцоо:
- Capital Economics: АНУ-ын импорт Энэтхэгийн ДНБ-ий 2%-ийг бүрдүүлдэг бөгөөд нэмэлт татвар нь эдийн засгийн өсөлтийг бууруулах эрсдэлтэй.
- Goldman Sachs: 50%-ийн татвар нь Энэтхэгийн ДНБ-ийг 0.6 нэгж хувиар бууруулах эрсдэлтэй.
Энэтхэгийн АНУ-д нийлүүлдэг гол бүтээгдэхүүнд цахилгаан бараа болон сэлбэг хэрэгсэл, эм, эмийн бүтээгдэхүүн, үнэт чулуу, үнэт эдлэл багтдаг.
АНУ бусад эх үүсвэрээс эдгээр бүтээгдэхүүнийг амархан татах боломжтой бол Энэтхэгийн хувьд АНУ-аас хамааралтай байдлаа богино хугацаанд бууруулахад бэрхшээлтэй юм.
Хэрэв энэ 50%-ийн тариф удаан хадгалагдвал Энэтхэгийн экспортын өрсөлдөх чадвар аажмаар муудаж, эдийн засгийн өсөлтөд дарамт үзүүлэхээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй