Алтны Ханшийн Өсөлт Удаан Хадгалагдаж Буйн Шалтгаан
Ерөнхийлөгч Дональд Трамп ХНС-ийн захирал Лиза Күүкийг огцруулна гэж мэдэгдсэн нь зах зээлд улс төрийн нөлөө улам гүнзгийрч буй дохиог өглөө.
Ингэснээр Трамп ХНС-ийн шийдвэр гаргах зөвлөлийн бүрэлдэхүүнд нөлөөлж, бодлогын хүүг зөөлрүүлэх магадлал нэмэгдэнэ гэсэн үг юм.
Цаашид ХНС-ийн бие даасан байдал алдагдах эсэх нь ам.долларт дарамт үзүүлж, алтны үнэ өсөх үндсэн нөхцөлийг бүрдүүлж байна. Учир нь ийм тодорхойгүй үед хөрөнгө оруулагчид аюулгүй хөрөнгөд тооцогддог алтанд хөрөнгө оруулдаг.
Тиймээс өнгөрсөн баасан гарагаас алтны ханш өсөж 3391 ам.доллароор арилжаалагдаж байна.
Мөн UBS зэрэг байгууллагууд алтны үнийг 2026 оны дунд гэхэд унц нь $3,700-д хүрнэ гэж тооцоолж байна.
Түүнчлэн алтны хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг БНХАУ-ын 7 сард Хонг Конгоор дамжуулж авсан алтны импорт өмнөх сараас 126%-иар өсжээ. Энэ нь алтны зах зээлд эрэлтийг дэмжиж байна.
Цаашид богино хугацаанд улс төрийн нөлөө алтны үнийг хэлбэлзүүлэх ч урт хугацаанд өндөр түвшинд хадгалагдах хандлагатай байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй