Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Goldman Sachs: Газрын тосны үнэ 2026 онд $50-д орчимд буурна

Goldman Sachs: Газрын тосны үнэ 2026 онд $50-д орчимд буурна

Goldman Sachs: Газрын тосны үнэ 2026 онд $50-д орчимд буурна

Goldman Sachs-ийн шинжээчид 2026 оны сүүл гэхэд Brent төрлийн түүхий нефтийн үнэ $50 орчимд унаж болзошгүй гэж тооцоолжээ. Энэхүү бууралтын гол шалтгаан нь нийлүүлэлт нэмэгдэж, агуулахын нөөц өсөхтэй холбоотой юм.

Goldman Sachs-ийн тооцоолсноор энэ оны IV улирлаас 2026 оны эцэс хүртэл өдөрт дунджаар 1.8 сая баррель нефтийн илүүдэл бий болно. Мөн OECD-ийн орнуудын арилжааны нөөц дэлхийн нийт нөөцийн 30%-ийг бүрдүүлнэ гэж тооцжээ.

Нэг өдрийн эрэлттэй тэнцэх хэмжээтэй нөөц нэмэгдэхэд нефтийн үнэ ойролцоогоор $3/баррель-ээр буурдаг байна. 2025 оны эхнээс дэлхийн нөөц аль хэдийн өдөрт 1 сая баррелиэр өссөн нь уг таамаглалыг бататгаж байна.

Харин эсрэгээрээ Оросын олборлолт буурах нь нийлүүлэлтийг хумиж, үнэ бага зэрэг өсөх боломжтой. Энэ нь эрчим хүчний салбарын компаниудад дарамт учруулж, харин импортлогч орнуудад богино хугацаанд ашигтай нөхцөл бүрдүүлэх юм.

Тайлбар:

  • OECD- Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (38 гишүүнтэй).

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.