Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Монос Хүнс ХК “GO CLIENTS GO” марафонд нэгдлээ

Монос Хүнс ХК “GO CLIENTS GO” марафонд нэгдлээ

Монос Хүнс ХК “GO CLIENTS GO” марафонд нэгдлээ

2019 онд Монос Хүнс ХК нь Голомт Капитал үнэт цаасны компанитай хамтран IPO хийж олон нийтийн компани болсон түүхтэй.  

Энэхүү хамтралын үр дүнд Монголын эрүүл мэндийн хүнсний үйлдвэрлэлийн салбарт томоохон дэвшил гарч, өндөр хүчин чадалтай үйлдвэрүүд үүдээ нээсэн юм. 

Ингэснээр Монголчууд өдөр бүр амин дэмээр баялаг хүнсийг тогтмол хэрэглэж эрүүл мэндээ хамгаалах боломж нээгдсэн бол олон мянган хувьцаа эзэмшигч үр шимийг нь ногдол ашиг хэлбэрээр хүртэж байна.

Тэгвэл эх дэлхийгээ хайрлаж, эрүүл амьдралыг хамтдаа бүтээх алсын хараатай тус компанийн хамт олон Голомт Капитал компаниас зохион байгуулж буй “GO CLIENTS GO” марафонд нэгдэж, нэгэн өдрийг хувьцаа эзэмшигчдтэйгээ хамтдаа дурсамж дүүрэн өнгөрүүлэх гэж байна.

Эрхэм та ч бас 2025.09.05-ны баасан гарагт Монголын Хөрөнгийн Биржид 16:00 цагаас зохион байгуулах “GCC academy-2025” сургалт болон 2025.09.06-ны бямба гарагт 08:30-д Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох “Go Clients Go” марафонд нэгдээрэй.

БҮРТГЭЛ: 2025.08.18-09.03
БҮРТГҮҮЛЭХ
https://golomtcapital.com/forms/gcc-goclientsgo
СУРГАЛТ: 2025.09.05 |МАРАФОН: 2025.09.06 

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.