Хөрөнгийн Зах Зээлийн Даваа Гарагийн Өглөөний Өнгө
АНУ-ын Холбооны Давж Заалдах Шүүхийн шийдвэрээс болж өнөөдөр өглөө Азийн хөрөнгийн зах зээлүүд уналаа.
Тодруулбал, шүүхээс Дональд Трампын тогтоосон тарифыг хууль бус гэж үзэж ерөнхийлөгчийн бүрэн эрхээс давсан шийдвэр гэж дүгнэжээ.
Шүүхийн шийдвэр нь дэлхийн худалдааны байдалд тодорхойгүй байдал үүсгэж хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэж байна.
Чухал Үзүүлэлтүүд:
-
Alibaba: АНУ-ын зах зээл дээр бараг +13% өсөв.
-
Үйлдвэрлэлийн PMI: 8 сарын PMI 49.4 гарч, өмнөх сарын 49.3-аас дээрдсэн ч үйлдвэрлэл хумигдсаныг илтгэж байна.
-
АНУ-ын Зах Зээл: Баасан гарагт инфляцын эрсдэл дахин нэмэгдсэн мэдээлэл гарснаар S&P 500 (-0.64%), Nasdaq (-1.15%), Dow Jones (-0.20%) уналттай хаагдсан.
-
АНУ-ын Зах Зээл Өнөөдөр Хаалттай: “Labor day” буюу амралтын өдөр тохиож байна.
Өнөөдрийн Азийн зах зээлүүдийн уналт нь АНУ-ын шүүхийн шийдвэрийн дараах худалдааны бодлогын тодорхойгүй байдал, инфляцын дарамт зэрэг гадаад хүчин зүйлстэй холбоотой.
Хөрөнгө оруулагчид одоо Хятадын эдийн засгийн үзүүлэлтүүд, Alibaba-ийн хөдөлгөөн, мөн Си Жиньпиний илтгэлийг анхааралтай хүлээж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй