Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Alibaba-ийн хувьцаа 19% өсөв

Alibaba-ийн хувьцаа 19% өсөв

Alibaba-ийн хувьцаа 19% өсөв

Alibaba-ийн Хонг Конг дахь хувьцаа 19%-иар өссөн нь зах зээлийн анхаарлыг ихээр татлаа. Гол шалтгаан нь хиймэл оюун ухааны эрэлт огцом нэмэгдэж, компанийн үүлэн технологийн бизнесийн борлуулалт тэсрэлттэй өссөнтэй холбоотой.

Гэхдээ компанийн санхүүгийн тайлан богино хугацаанд эерэг байгаа ч урт хугацаанд шийдвэрлэх шаардлагатай эрсдэлүүд байна.

Санхүүгийн Үзүүлэлтүүд:

  • 2025 оны эхний улирлын нийт орлого: 247.65 тэрбум юань болж, өмнөх оныхоос 2%-иар өссөн ч шинжээчдийн хүлээлтээс доогуур байна.

  • Цэвэр ашиг: 43.11 тэрбум юань болж 78%-иар өссөн нь анхаарал татаж байна.

Үүлэн технологийн бизнесийн орлого нь 33.4 тэрбум юань болж, жилийн 26%-ийн өсөлт үзүүлсэн нь эерэг тал хэдий ч Meituan, JD.com зэрэг хүчтэй өрсөлдөгчидтэй тулалдаж байгаа нь ашигт ажиллагаанд нь дарамт болж байна.

Өөрөөр хэлбэл, Alibaba өсөлт ба эрсдэлийн зааг дээр байгаа юм.

Хэрэв клауд болон AI бизнес өндөр өсөлтөө тогтвортой хадгалж чадвал компанийн үнэлгээ үргэлжлүүлэн өсөх боломжтой. Харин цахим худалдааны ашигт ажиллагааны дарамт удаан үргэлжилбэл богино хугацааны өсөлт тогтворгүй болж болзошгүй.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.