Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшнийнэнгийн хувьцааны бүртгэл өөрчлөгдлөө
2025.08.25-нд Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (TSX: ERD; MSE: ERDN; OTCQB: ERFCF) 6 ширхэг хувьцааг 1 шинэ хувьцаа болгож нэгтгэснээ мэдэгдсэн.
Ингэснээр компанийн энгийн хувьцааны бүртгэлд өөрчлөлт орж, зах зээлд буй нийт хувьцаа нь 366,351,958 ширхгээс 61,063,549 ширхэг болж буурлаа.
Энэ өөрчлөлт нь 2025.09.02-оос хүчин төгөлдөр болж байна.
Өмнө нь зарласнаар нэгтгэлийн явцад бутархай хувьцаа гаргахгүй, харин бутархайг тоймлож бүтэн хувьцаа болгон олгож байна.
Хувьцааны арилжаа
- TSX (Торонто Хөрөнгийн Бирж): 2025.09.05-аас нэгтгэлийн дараах байдлаар арилжаа эхэлнэ.
- MSE (Монголын Хөрөнгийн Бирж): 2025.09.08-ны долоо хоногт нэгтгэлийн дараах байдлаар арилжаа эхэлнэ. Тэр хүртэл MSE дээрх арилжаа түр зогссон хэвээр байх юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй