Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Ши Жиньпин: Дэлхий энх тайван эсвэл дайн уу? гэсэн сонголттой нүүр туллаа

Ши Жиньпин: Дэлхий энх тайван эсвэл дайн уу? гэсэн сонголттой нүүр туллаа

Ши Жиньпин: Дэлхий энх тайван эсвэл дайн уу? гэсэн сонголттой нүүр туллаа

Өнөөдөр тохиож буй Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойн цэргийн парадын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин үеэр "Дэлхий энх тайван эсвэл дайн уу?” гэсэн сонголттой нүүр тулж байна гэж мэдэгдэв.

Тэрээр энэ үгээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Truth Social дээрх мэдэгдлийн дараа хэллээ.

  • Дональд Трамп Бээжинг АНУ-ын эсрэг хуйвалдаж байна хэмээн буруутгаж байгаа юм. Тиймээс Ши Жиньпинийг дайныг дуусгахад АНУ-ын оруулсан "цус, дэмжлэгийг" дурдах ёстой. АНУ-ын эсрэг хуйвалдаж байгаа Владимир Путин, Ким Жон Ун нарт миний халуун мэндийг дамжуулаарай” гэжээ.

Бээжингийн Тяньаньмэний талбайд болж буй парадад 20 гаруй орны төрийн тэргүүн оролцож байна. Тэдний дунд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар байна. Харин ихэнх барууны орны удирдагчид оролцоогүй юм.

Парадын өмнөх өдөр Путин, Ши нар уулзаж, Power of Siberia 2 “Сибирын хүч 2” байгалийн хийн хоолойн барилгын гэрээг байгуулсан байна.

Хятад хамгийн сүүлд 2019 онд, коммунист нам эрх барьсны 70 жилийн ойд зориулсан цэргийн том парадыг хийсэн юм.

Үүний өмнөх жил нь БНХАУ Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг хоёр удаа, нийт 10 жил эрх барина гэсэн хугацааг албан ёсоор цуцалсан.

Энэ өөрчлөлтөөр Ши Жиньпинд дахин дахин сонгогдох эрх зүйн боломж нээгдсэн бөгөөд олон улсын ажиглагчид Хятадын улс төрийн тогтолцоонд томоохон эргэлт болсон гэж үзэж байгаа юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.