АНУ болон Энэтхэгийн худалдааны асуудалд БНХАУ оролцох уу?
АНУ болон Энэтхэгийн хоорондох худалдааны харилцаа хурцадмал байдалтай байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийг АНУ-д асар их бараа нийлүүлдэг хэрнээ АНУ-ын бараанд хамгийн өндөр тариф ногдуулдаг хэмээн буруутгав. Тэрээр Энэтхэгээс тарифаа тэглэх санал гаргасан ч хэтэрхий оройтсон гэж үзэж байна.
Дэлхийн Худалдааны Байгууллагаас гаргасан тоо баримтаар 2024 онд Энэтхэг АНУ-ын бараанд дунджаар 6.2%-ийн тариф, харин АНУ Энэтхэгийн бараанд 2.4% тариф ногдуулжээ. Үүний улмаас АНУ нь Энэтхэгийн бараанд 50% хүртэл тариф ногдуулснаас гадна өнгөрсөн сард Оросоос нефть авсан гэсэн шалтгаанаар нэмж 25%-ийн татвар тавьсан юм. Энэтхэг энэхүү шийдвэрийг “шударга бус, үндэслэлгүй” гэж үзэж байна.
Энэхүү хурцадмал байдалтай үед Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Хятадад айлчилж Ши Жиньпинтэй уулзсан нь АНУ-ын анхаарлыг ихээр татаж байна.
АНУ болон Энэтхэгийн худалдааны хурцадмал байдал богино хугацаанд зах зээлийг тогтворгүй болгож, зарим салбарт (ган, автомашины эд анги, эмийн үйлдвэрлэл) эрсдэл нэмэгдэх магадлалтай. Урт хугацаанд Энэтхэгийн хувьд үйлдвэрлэлээ хөгжүүлж, өндөр технологийн мэдлэг, хөрөнгө оруулалт татах сонирхол хэвээр байгаа тул Хятад, АНУ-тай харилцаагаа тэнцвэржүүлэхийг эрмэлзэх нь тодорхой байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй