Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Зах Зээл ба АНУ-ын Бодлогын Хүүгийн Шийдвэр, Ажилгүйдлийн Тоон Мэдээ

Зах Зээл ба АНУ-ын Бодлогын Хүүгийн Шийдвэр, Ажилгүйдлийн Тоон Мэдээ

Зах Зээл ба АНУ-ын Бодлогын Хүүгийн Шийдвэр, Ажилгүйдлийн Тоон Мэдээ

Алтны үнэ энэ долоо хоногт түүхэн дээд хэмжээнд хүрсний дараа лхагва гарагт бага зэрэг буурлаа. Үүний зэрэгцээ долларын ханш тогтворжиж, хөрөнгө оруулагчид АНУ-ын хөдөлмөрийн зах зээл болон Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) хүүгийн шийдвэрийг анхааралтай ажиглаж байна.

Энэ долоо хоногт алтны үнэ олон удаа дээд ханшаа тогтоосон нь ХНС есдүгээр сарын 17-нд болох хурлаараа бодлогын хүүгээ 0.25 нэгжээр бууруулна гэсэн итгэл улам баталгаатай болсонтой холбоотой. Зах зээл үүнийг бараг 100% магадлалтай гэж тооцож байгаа бөгөөд хүү буурах нь өгөөжгүй хөрөнгө болох алтны эрэлтийг нэмэгдүүлдэг.

Одоо зах зээлд хамгийн чухал үзүүлэлт бол АНУ-ын наймдугаар сарын ажлын байрны тайлан бөгөөд өнөөдөр орой 20:30 цагаас зарлагдана. ХНС-ын хэд хэдэн албан тушаалтнууд ажлын байрны эрэлт суларвал хүүгээ бууруулахад илүү итгэлтэй байхыг илэрхийлжээ.

Мөн долдугаар сарын ажлын байрны тоо хүлээлтээс бага гарсан, түүнчлэн наймдугаар сарын үйлдвэрлэлийн PMI (худалдан авах менежерүүдийн индекс) агшсан нь АНУ-ын эдийн засаг саарч байгаагийн дохио болов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.