Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ын Ажил Эрхлэлтийн Зах Зээл Суларснаар ХНС Хүүгээ Бууруулах Баталгаа Болов

АНУ-ын Ажил Эрхлэлтийн Зах Зээл Суларснаар ХНС Хүүгээ Бууруулах Баталгаа Болов

АНУ-ын Ажил Эрхлэлтийн Зах Зээл Суларснаар ХНС Хүүгээ Бууруулах Баталгаа Болов

АНУ-д наймдугаар сард 22,000 шинэ ажлын байр нэмэгдсэн нь эдийн засагчдын 75,000 гэсэн хүлээлтээс хавьгүй доогуур гарч, хөдөлмөрийн зах зээл суларч байгааг харууллаа. Үүний зэрэгцээ ажилгүйдлийн түвшин 4.3% болж өссөн байна. Долдугаар сард 79,000 ажлын байр нэмэгдсэн нь өмнөхөөсөө илүү өндөр дүнгээр өссөн байсан.

Энэ сул үзүүлэлт нь зах зээлд Холбооны Нөөцийн Сан (ХНС) ирэх есдүгээр сарын 17-нд бодлогын хүүгээ 0.25 нэгжээр бууруулна гэдэгт 100% итгэл төрүүллээ. Зарим хөрөнгө оруулагчид 0.5 нэгжээр бууруулах боломжтой гэж үзэж байна.

ХНС-ын дарга Жером Пауэлл өмнө нь ажил эрхлэлтийн өсөлт саарвал хүү бууруулахад бэлэн гэдгийг илэрхийлж байсан бөгөөд энэ удаагийн тайлан түүний байр суурийг улам баталгаажуулж байна. АНУ-ын хөдөлмөрийн зах зээл дөрөв дэх сардаа дараалан сулралттай гарч байна. Үйлдвэрлэл суларч, Трампын тавьсан тарифын тодорхойгүй байдал эдийн засагт дарамт болж байгаа бол ХНС эдийн засгийг дэмжихийн тулд бодлогын хүүгээ бууруулах нь гарцаагүй болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.