Монгол базальт ХК, Премиум нэксус ХК-иуд хувьцааны ангилалаа дээшлүүлэв
Монголын хөрөнгийн бирж хувьцаат компаниудыг I, II, III ангилалд хуваадаг. Энэ нь тухайн компанийн санхүүгийн үзүүлэлт, засаглалын түвшин, мэдээллийн ил тод байдал зэрэг шалгуур үзүүлэлтээс хамаардаг бөгөөд хөрөнгө оруулагчдад эрсдэл, боломжийг ялгаж харах чухал дохио болдог.
Өнгөрөгч долоо хоногт зарим компанийн ангилалд дараах өөрчлөлтүүд орлоо.
Дэвшсэн компаниуд (II-оос I ангилалд):
-
[MSE:CUMN] Премиум Нэксус ХК
-
[MSE:MBW] Монгол Базальт ХК
-
[MSE:MLG] Монложистикс Холдинг ХК
Эдгээр компаниуд санхүүгийн үзүүлэлтээ сайжруулж, ил тод байдлаа хангаж, хөрөнгийн зах зээлийн шаардлагыг биелүүлснээр дээд шатны ангилалд багтаж байна.
Буурсан компаниуд (I-ээс II ангилалд):
-
[MSE:TCK] Талх Чихэр ХК
-
[MSE:GAZR] Газар Шим Үйлдвэр ХК
-
[MSE:MMX] Махимпекс ХК
-
[MSE:BODI] Бодь Даатгал ХК
Ийнхүү ангиллын өөрчлөлт нь хөрөнгө оруулагчдад компаниудын чанар, түвшнийг илүү бодитой үнэлэх боломж олгодог бөгөөд компанийн өөрийн хувьд илүү өндөр ангилалд багтах нь нэр хүнд, хөрөнгө татах чадавхыг нэмэгдүүлдэг чухал үзүүлэлт юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй