Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшнийн арилжаа нээгдлээ
Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2025.08.26-ны өдрийн албан шаардлагын дагуу Монголын хөрөнгийн бирж нь 2025.08.27-ны өдрөөс "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн"-ийн үнэт цаасны арилжааг түр зогсоосон юм.
"Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК нь "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн"-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсан тул 2025.09.09-ний өдрөөс тус компанийн үнэт цаасны арилжааг нээсэн байна.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй