Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Онцлох нийтлэл: Ethereum зогсонги байдалд орох, Bitcoin сэргэх дохио ажиглагдаж байна

Онцлох нийтлэл: Ethereum зогсонги байдалд орох, Bitcoin сэргэх дохио ажиглагдаж байна

Онцлох нийтлэл: Ethereum зогсонги байдалд орох, Bitcoin сэргэх дохио ажиглагдаж байна

ТОМООХОН КРИПТО ВАЛЮТУУД-ТЕХНИК ШИНЖИЛГЭЭ 

Bitcoin Dominance буюу BTC D% гэдэг нь крипто зах зээлийн нийт үнэлгээнд Bitcoin-ий эзлэх хувийг харуулдаг үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт өсөх нь хөрөнгө оруулагчид мөнгөө BTC-д хийж байгааг илтгэдэг . Өөрөөр хэлбэл BTC-тэй харьцуулахад altcoin-ууд сул байна гэсэн үг юм.  

Харин буурвал хөрөнгө оруулагчид BTC-ээс гарч altcoin-ууд руу орж буйн дохио  бөгөөд хөрөнгө оруулагчид altcoin season гэж ярьдаг. 

Одоогоор BTC Dominance нь дэмжлэгийн бүсэд байрлаж байгаа бөгөөд 100 өдрийн хөдөлгөөнт дундаж дээр тулж, өсөх хандлагаа хадгалж байна 

Түүнчлэн моментум үзүүлэлтүүдийг (RSI, bb%) харвал BTC нь бусад altcoin-уудтай харьцуулахад хэт их зарагдсан нь хөрөнгө оруулагчид altcoin-уудаа зарж, BTC-д хөрөнгөө шилжүүлэх магадлалтайг илтгэж байна.   

  

ETH-ийн сүүлийн өдрүүдийн хөдөлгөөн маш сул, лаанууд жижгэрч, өдөр тутмын хэлбэлзэл нь тэгтэй бараг ойртсон байна.  

Энэ нь зах зээл дээрх сонирхол буурч, шинэ хөрөнгө оруулалт орж ирэхгүй л бол унах эрсдэл үүссэнийг харуулж буй дохио юм. Одоогоор $4,150 орчимд тулгуур дэмжлэгтэй байгаа ч доошоо унавал $3,700-$3,900 түвшинг шалгаж болзошгүй. 

Харин Bitcoin (BTC)$111,500 орчимд тогтвортой байж, том зургаар шинэ өсөлтийн хөдөлгөөнд бэлтгэж байгаа шинжтэй байна. 

RSI 47 орчим байгаа нь BTC “oversold” бүс рүү ойртож, худалдан авагчдын эргэн оролцох нөхцөлийг бүрдүүлж байна. Хэрэв $113,000-г давбал $114,500 хүртэл зам нээгдэж, $117,000-аас дээш гарвал өсөлтийн шинэ шат баталгаажна.  

Харин $110,770-оос доош унавал $101,500 орчимд урт хугацааны маш хүчтэй дэмжлэгээ шалгах шаардлагатай болно. 

 

Дүгнэвэл: Ethereum-ын хувьд зогсонги байдал нь доройтол болж хувирах эрсдэлтэй байгаа бол Bitcoin дээр сэргэлтийн дохио ажиглагдаж эхэллээ.  

 

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.