Morgan Stanley: АНУ-ын зах зээлд богино хугацааны засварын хөдөлгөөн үүснэ
Morgan Stanley-ийн стратегич Майкл Уилсон, ойрын хугацаанд зах зээлд тогтворгүй, хэлбэлзэл үүсэх ч энэ нь урт хугацаанд эерэгээр нөлөөлж, жилийн эцэст болон 2026 онд хүчтэй өсөх суурь болох боломжтой гэжээ.
Мөн тэрээр хөрөнгийн зах зээлийн өсөлт нь хөдөлмөрийн зах зээлийн муу үзүүлэлтүүдийг даах эсэх, ХНС-ийн мөнгөний бодлогын арга хэмжээ хангалттай хүчтэй эсэхээс шалтгаална гэв.
Хэдийгээр хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд сул байгаа ч “муу” түвшинд хүрээгүй тул ХНС хүүгээ хэр хэмжээнд бууруулах нь тодорхойгүй байгаа юм. Мөн инфляцын эрсдэл нь зах зээлийн хүлээлтэд нөлөөлж байна.
Түүнчлэн түүхэн хугацаанд 9,10 сард компаниуд сул гүйцэтгэлтэй байдаг тул зах зээлийн үнэ хэлбэлзэх эрсдэл өндөр байна.
Гэсэн ч шинжээчид хэдийгээр одоо богино хугацааны засварын хөдөлгөөн байгаа ч урт хугацаанд ашгаа өгч, жилийн эцэст болон 2026 онд тогтвортойгоор өснө гэдэгт итгэлтэй байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй