Говь ХК-ийн хувьцаа эзэмшигчид компанийн хэлбэрийг хаалттай болгохоор шийджээ.

Говь ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2025.09.08-ны өдөр 89.36% ирцтэйгээр зохион байгуулагдаж, хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгох асуудлыг 99.99%-ийн саналаар баталсан байна.

Ингэснээр 2025 онд Монголын Хөрөнгийн Биржийн бүртгэлээс хасагдаж буй 10 дахь компани болж байгаа юм. Тус компани сүүлийн дөрвөн жил алдагдалтай ажилласан бөгөөд сүүлийн 6 жил ногдол ашиг хуваарилаагүй юм.

Удахгүй компанийг өөрчлөн байгуулж байгаатай холбоотойгоор хувьцаагаа эргүүлэн худалдан авах саналыг хувьцаа эзэмшигчдэдээ хүргүүлэх юм байна.

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530