Хятадад дотоодын эрэлт буурч, эдийн засаг нь дарамтад орлоо
Өнгөрсөн сард Хятадын эдийн засагт дотоодын эрэлтийн сул тал болон экспортын өсөлтийн удаашрал тод харагдсан үзүүлэлтүүд гарчээ.
Хятадын хэрэглээний үнэ (CPI) жилийн өмнөхөөс 0.4 хувиар буурсан нь шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт байв. Үүний зэрэгцээ, үйлдвэрийн үнэ (PPI) 2.9 хувиар буурч, өмнөх сарын түвшиндээ хэвээр үлдсэн нь эдийн засагчдын хүлээж байсан бага зэргийн өсөлтөөс доогуур байлаа.
Эдгээр үзүүлэлтүүд нь Хятадын дотоодын эрэлт сул байгааг илтгэж, улсын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна. Засгийн газраас үнийн огцом бууралтыг хязгаарлах оролдлогууд хийж байгаа ч эрэлтийг нэмэгдүүлэхэд хангалтгүй байгаа аж.
Нэмж дурдахад, зарим бүс нутгийн хэрэглээг дэмжих зорилготой хөтөлбөрүүдийн төсөв дуусч, түр зогссон нь эрэлт сэргэх боломжийг улам хязгаарласан юм.
Иймд эдийн засагчид Бээжингийн засгийн газрыг илүү хүчтэй, шинэ санхүүгийн дэмжлэгийн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Энэ нь хэрэглээг идэвхжүүлэх, компанийн ашигт ажиллагааг хамгаалах, экспортын бууралтыг нөхөх зэрэгт чиглэсэн бодлогууд байх ёстой хэмээн онцолжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй