JPMorgan: АНУ-ын эдийн засаг суларч байна
JPMorgan Chase банкны Гүйцэтгэх захирал Жэйми Даймон АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас гаргасан хамгийн сүүлийн тайланд үндэслэн тус улсын эдийн засаг суларч буйг баталлаа.
Тус тайланд дурдсанаар, 2025 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд 911,000 ажлын байр нэмэгдсэн нь өмнөх тооцооллоос багассан үзүүлэлт юм. Энэ нь сүүлийн 20 гаруй жил дэх ажлын байрны тооцооллын хамгийн том өөрчлөлт болж байна.
Долдугаар сард ажил эрхлэлт бараг зогсож, ердөө 73,000 ажлын байр нэмэгдсэн бол, наймдугаар сард өсөлт бүр ч багасаж, ердөө 22,000 ажлын байр нэмэгдсэнээр хөдөлмөрийн зах зээл суларч байгаа нь тодорхой боллоо.
Даймоны үзэж байгаагаар, Холбооны Нөөцийн Сан (ХНС) энэ сарын ээлжит хурлаар бодлогын хүүг бууруулах магадлалтай байна. Гэсэн хэдий ч тэрээр "энэ нь эдийн засагт бодитой нөлөө үзүүлэх эсэх нь тодорхойгүй" хэмээн онцолжээ.
АНУ-ын эдийн засагт олон хүчин зүйл нөлөөлж байгаа ч хөдөлмөрийн зах зээлийн сулрал нь анхаарал татахуйц дохио юм. Хямрал болох эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа ч эдийн засгийн итгэл сулрах эрсдэл өндөр хэвээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй