Трамп Путиныг тойруу замаар дарамтад оруулж эхэллээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын Холбоонд хандаж, Энэтхэг, Хятадыг ОХУ-аас газрын тос худалдаж авсных нь төлөө 100% хүртэл тариф ногдуулахыг уриаллаа.
Энэ нь Украины дайныг дуусгахын тулд ОХУ-ыг илүү их дарамтад оруулах зорилготой гэж ойлгож болно.
АНУ нь Энэтхэгийг Оросоос газрын тос худалдан авсан гэсэн шалтгаанаар 25%-ийн нэмэлт тариф тавьж, нийт татварыг 50%-д хүргэсэн.
- ЕХ-ны Оростой хийсэн худалдаа 2024 онд 67.5 тэрбум евро хүрсэн.
- Энэтхэг Оросын худалдаа 2025 оны 3 сарын байдлаар 68.7 тэрбум ам.долларт хүрч, цар тахлын өмнөх үеэс 5.8 дахин өсжээ.
- Харин Хятад улс Оросын газрын тосны хамгийн том худалдан авагч хэвээр байгаа юм.
Оросын удирдагч өнгөрсөн долоо хоногт Бээжинд болсон дээд хэмжээний уулзалтаар Хятадын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой харилцаагаа улам бататгаж байгаагаа илэрхийлсэн.
Трампын ЕХ-д хандсан энэхүү уриалга нь зөвхөн худалдааны бодлого төдийгүй Оросын эсрэг дарамтыг нэмэх геополитикийн томоохон алхам болж байна.
Гэвч Энэтхэг, Хятадын өсөж буй худалдааны хэмжээ болон тэдний Оростой сайн харилцаатай нь асуудлыг улам даамжруулах эрсдэлтэй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй