АНУ-ын компаниуд Хятадад биш Зүүн өмнөд Азид хөрөнгө оруулна.
2025 оны судалгаагаар АНУ-ын бизнес эрхлэгчдийн 47% нь Хятадад төлөвлөж байсан хөрөнгө оруулалтаа өөр бүс нутагт шилжүүлжээ. Гол шалтгаан нь АНУ, Хятадын худалдааны маргаан юм.
АНУ-ын тариф дунджаар 58%, харин Хятадын эсрэг татвар 33%-д хүрсний улмаас үйлдвэрлэл эрхлэгчид хамгийн ихээр хохирч буйгаа илэрхийлжээ.
Хэдийгээр энэ нь Трампын эх орондоо үйлдвэрлэлээ төвлөрүүлэх бодлогын нэг ч бодит байдал дээр хөрөнгө оруулалтууд зүүн өмнөд Ази болон Энэтхэг, Мексик рүү чиглэж байна.
Гэхдээ худалдааны зөрчил, эдийн засгийн удаашрал богино хугацааны эрсдэл болж байгаа ч дотоодын зохицуулалтын орчин сайжирчээ.
Хятадын бизнесийн орчинд тодорхой ахиц гарсан ч, өндөр тариф, өрсөлдөөн, AI технологийн хоцрогдол зэрэг хүчин зүйлсийн улмаас АНУ-ын компаниуд хөрөнгө оруулалтаа Зүүн Өмнөд Ази, Энэтхэгийн хойг, АНУ болон Мексик рүү шилжүүлж байна.
Энэ шилжилт нь зөвхөн геополитикийн маргааны үр дүн биш, харин компаниуд урт хугацааны тогтвортой өсөлт, өртгийн давуу тал хайж буй стратегийн шийдвэр юм.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй