Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Nikkei индекс түүхэн дээд ханшдаа хүрлээ

Nikkei индекс түүхэн дээд ханшдаа хүрлээ

Nikkei индекс түүхэн дээд ханшдаа хүрлээ

Японы Nikkei 225 индекс түүхэндээ анх удаа 44,251.65 нэгжид хүрч хаагдлаа.

Энэ өсөлтөд АНУ-ын инфляц буурч байгаа дохио болон Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулж магадгүй гэсэн хүлээлт нөлөөлжээ.

Nikkei-ийн томоохон компани болох SoftBank Group 2 өдөр дараалан өсөж, өдөрт бараг 10%-иар өссөн бол Mitsui Mining and Smelting 5.34%-иар, Muji брэндийн эзэмшигч Ryohin Keikaku 3.24%-иар өссөн байна.

Бүс нутгийн бусад зах зээл дээр Өмнөд Солонгосын Kospi 0.65%-иар өссөн бол Австралийн ASX 200 0.19%-иар, Хонконгийн Hang Seng 1.19%-иар, Хятадын CSI 300 0.15%-иар тус тус буурсан байна.

Мөн АНУ-ын S&P 500 индекс адил 0.3%-иар өсөж 6,532.04 нэгжид хүрэн шинэ дээд амжилт тогтоов.

Харин Dow Jones 220.42 нэгжээр буюу 0.48%-иар буурч 45,490.92 нэгжид хаагджээ. Dow-ийн уналт нь Apple-ийн шинэ iPhone гар утасны танилцуулга хөрөнгө оруулагчдын анхаарлыг төдийлөн татаж чадаагүйтэй холбоотой.

Дүгнэлт: Азийн зах зээлд Япон, Солонгос өсөлттэй байсан бол Австрали, Хятад, Хонконгт буурлаа.  Харин АНУ-д инфляцын бууралтын дохио хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, S&P 500 болон Nasdaq түүхэн дээд түвшинд хүрсэн байна.

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

 

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.