Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

БНХАУ Мексикийг автомашины тарифаа нэмэхгүй байхыг санууллаа

Мексик улс Азийн, ялангуяа БНХАУ-ын автомашинуудад ногдуулдаг 20%-ийн тарифаа 50% болгож өсгөхөөр төлөвлөж байна. Тариф өсгөхийн тулд Конгрессоос зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд зөвшөөрөгдсөн тохиолдолд 30 хоногийн дараагаас хэрэгжиж эхлэх юм. Энэ нь Мексикийн дотоод үйлдвэрлэл, ажлын байраа дэмжих төлөвлөгөөний нэг хэсэг ажээ.

2022 оны зургаадугаар сараас 2024 оны долоодугаар сарыг хүртэл нийт 20 орчим Хятадын автомашин, эд анги үйлдвэрлэгчид Мексикт 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Гэхдээ яг хэдэн төсөл бүрэн дууссан нь тодорхойгүй байгаа бөгөөд BYD-ын удаан хүлээгдэж буй Мексик дэх үйлдвэр ч хараахан баригдаагүй байна. Иймд Мексикийн тарифын энэхүү өсөлт нь Хятадын үйлдвэрүүдийг өөрийн улсад авчирч, улмаар ажиллах хүч, эдийн засгаа эргэлтэд оруулах арга ч байж мэдэх юм.

Харин үүний хариуд Хятадын Худалдааны яамнаас "Бид Мексикийг машид болгоомжилсон байр суурьтай байгаа гэж найдаж байна. Мөн үйлдэл хийхээсээ өмнө дахин тунгаана гэж найдаж байна" гэж мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.