AI-ийн нөлөөгөөр S&P 500 индексийн үнэлгээ $13 их наядаар нэмэгэдэнэ
Morgan Stanley-ийн тооцооллоор хиймэл оюун ухааны (AI) хэрэглээ S&P 500 индексийн компаниудад урт хугацаанд 13-16 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээ нэмэх боломжтой гэлээ. Энэ нь зөвхөн ажиллах хүчийг орлуулах биш, харин шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, бүтээмжийн өсөлт, шинээр бий болох ажлын байрнаас голчлон үүснэ гэж шинжээчид онцолж байна.
AI-ийн автоматжуулалт болон нэмэлт хэрэглээнээс урт хугацаанд 920 тэрбум ам.долларын ашиг бий болж, энэ нь 13-16 их наяд ам.долларын үнэлгээний өсөлтөд хүргэнэ.
Ойролцоогоор ажлын байрнуудын 90% нь ямар нэг байдлаар AI-аас нөлөөлнө: зарим нь цөөрөх ч, шинэ мэргэжил, шинэ бүтээгдэхүүн бий болно.
Хамгийн өндөр өгөөжтэй салбарууд нь: хэрэглээний бараа, жижиглэнгийн худалдаа, үл хөдлөх хөрөнгө, тээвэр, эрүүл мэндийн тоног төхөөрөмж ба үйлчилгээ юм.
AI-ийн чадамж дунджаар 7 сар тутамд хоёр дахин нэмэгдэж байгаа тул ирээдүйн бодит өгөөж одоогийн таамгаас давна гэж үзэж байна.
AI зөвхөн зардал бууруулах хэрэгсэл биш, харин S&P 500-ийн 2026 оны урьдчилсан татварын өмнөх ашгийн 25%-тай тэнцэхүйц асар том нэмэлт үнэ цэнэ бий болгох стратегийн хөдөлгөгч хүчин болохыг харуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй