Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

БАЯНХӨНДИЙ ТӨСЛИЙН АЛТНЫ ОЛБОРЛОЛТ ЭХЭЛЛЭЭ

БАЯНХӨНДИЙ ТӨСЛИЙН АЛТНЫ ОЛБОРЛОЛТ ЭХЭЛЛЭЭ

БАЯНХӨНДИЙ ТӨСЛИЙН АЛТНЫ ОЛБОРЛОЛТ ЭХЭЛЛЭЭ

Баянхөндий уурхай, боловсруулах үйлдвэр, дэд бүтэц бүхий аж үйлдвэрийн цогцолбор төсөл амжилттай ашиглалтад орж, анхны бүтээгдэхүүнээ Монгол Улсын Засгийн газар, аймаг орон нутгийн удирдлагад хүлээлгэн өгч, Монгол Улсын эрдэнэсийн санд тушаалаа.

Уурхай, боловсруулах үйлдвэр болон дэд бүтцээс бүрдсэн энэхүү цогцолборын бүтээн байгуулалт 22 сарын турш эрчимтэй үргэлжилж, төлөвлөсөн хугацаандаа бүрэн ашиглалтад орсон байна. Төслийн батлагдсан алтны нөөц 513,700 унц бөгөөд жил бүр дунджаар 85 мянган унц алт олборлох тооцоотой байгаа юм.

2024 оны нэгдүгээр сард Mongolian Mining Corporation компани Erdene Resource Development-тэй стратегийн хамтын ажиллагаа эхлүүлж, 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр бүтээн байгуулалтын ажил улам эрчимжиж, төсөл амжилттай хэрэгжих үндэс болсон.

“Баянхөндий” төслөөс олборлосон алт 100 хувь Монголбанкинд, тухайн үеийн спот ханшаар тушаагдах тул улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм. Түүнчлэн олон улсын зах зээл дээр алтны үнэ энэ оны эхнээс 40 орчим хувиар өсөж, түүхэн дээд түвшнээ шинэчилсээр буй энэ үед төслийн үйлдвэрлэл эхэлж байгаа нь Монгол Улсын хувьд онцгой таатай нөхцөл байдлыг бүрдүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.