Элон Маск өөрийн компанийн $1 тэрбумын хувьцааг худалдан авлаа
Тesla-ийн хувьцаа огцом өсөв. Учир нь гүйцэтгэх захирал Элон Маск өнгөрсөн Баасан гарагт 2.57 сая ширхэг хувьцааг янз бүрийн үнээр худалдан авч, нийтдээ ойролцоогоор 1 тэрбум долларын худалдан авалт хийснээ Санхүүгийн зохицуулах байгууллагад мэдүүлжээ. Энэ нь Маскийн хувьд 2020 оноос хойших нээлттэй зах зээл дээр хийсэн анхны томоохон худалдан авалт бөгөөд мөн хувийн хамгийн том дотоод худалдан авалт болж байна.
Тэрбээр хамгийн сүүлд 2020 оны хоёрдугаар сарын 14-нд 200 мянган ширхэг, ойролцоогоор 10 сая долларын үнэтэй хувьцаа худалдан авч байсан. Энэ удаагийн 1 тэрбум долларын худалдан авалт нь өмнөхөөс хэдэн арав дахин том хэмжээтэй бөгөөд хөрөнгө оруулагчдад хүчтэй дохио өгч байна. Маск өнөөдрийн байдлаар Tesla-ийн 13%-ийг эзэмшдэг.
Гэсэн хэдий ч компанийн борлуулалт унасан хэвээр байгаа бөгөөд энэ нь нэг талаас Маскийн улс төрийн байр суурь брэндийн нэр хүндэд нөлөөлсөн, нөгөө талаас АНУ-ын цахилгаан автомашины татварын хөнгөлөлт дуусгавар болсонтой холбоотой юм.
Маскийн 1 тэрбум долларын худалдан авалт нь зөвхөн хувьцааны үнэ богино хугацаанд өсөхөд нөлөөлөөд зогсохгүй, Tesla-ийн ирээдүйн AI ба робот технологийн стратегийн ач холбогдлыг зах зээлд дахин сануулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй