Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Google 3 их наяд долларын үнэлгээтэй компанийн эгнээнд нэгдлээ

Google 3 их наяд долларын үнэлгээтэй компанийн эгнээнд нэгдлээ

Google 3 их наяд долларын үнэлгээтэй компанийн эгнээнд нэгдлээ

Alphabet компанийн хувьцааны ханш 251.61 ам.долларт хүрснээр зах зээлийн үнэлгээ нь 3 их наяд ам.долларыг давж, дэлхийн дөрөв дэх том компани боллоо. Ингэснээр Google нь Apple, Microsoft, Nvidia компаниудын араас 3 их наядын клубт нэгдэв. Харин хиймэл оюун ухааны чипийн эрэлтээр илүү түрүүлж буй Nvidia компанийн зах зээлийн үнэлгээ аль хэдийнэ 4 их наяд ам.долларт хүрээд байна.

Google өнөөдөр хиймэл оюун ухааны салбарын гол тоглогчдын нэг бөгөөд өөрийн Gemini загвар болон чатботоор зах зээлд амжилттай өрсөлдөж байна. Мөн Microsoft, Amazon-ийн нэгэн адил хиймэл оюун ухаанаа үүлэн тооцооллын үйлчилгээтэй хослуулж, шинэ хэрэглэгчид болон одоо байгаа байгууллагуудыг AI шийдлээр хангах хүчирхэг сонголт болж байна.

Хувьцааны ханшийн хувьд 245 ам.долларын зорилтыг дэвшүүлж байсан бөгөөд энэ түвшинд аль хэдийнэ хүрсэн тул ашгаа хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Мөн энэ долоо хоногийн Лхагва гарагийн шөнө 02:00 цагт АНУ-ын бодлогын хүүгийн хурал болно. Уг хурлаар хүүг 0.25 хувиар бууруулах нь ойлгомжтой болж, аль хэдийнэ зах зээл дээр энэ хөдөлгөөн шингэчихсэн байгаа юм. Хэрэв хүүг 0.5 хувиар бууруулахаар болбол индексүүд цаашдаа өсөлтөө үргэлжлүүлнэ. Хүү буурснаар зээлжих чадвар сайжирч, компаниудын мөнгөний эргэлт нэмэгдэнэ гэсэн үг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.