Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

БНХАУ бодлогын хүүгээ хэвээр нь үлдээлээ

БНХАУ бодлогын хүүгээ хэвээр нь үлдээлээ

БНХАУ бодлогын хүүгээ хэвээр нь үлдээлээ

Хятадын Ардын Банк (PBOC) зээлийн жишиг хүүгээ буюу 1 жилийн LPR хүүг 3.0%, 5 жилийн LPR хүүг 3.5% хэвээр үлдээлээ.

Мөн 7 хоногийн рэпо хүүг өөрчилсөнгүй. 8 сард экспортын өсөлт 4.4% болж удааширсан нь энэ оны 2 сараас хойших хамгийн сул үзүүлэлт болов.

Өнгөрсөн 5 сард Хятадын Засгийн газар хүүг 10 нэгжээр бууруулж, эдийн засгаа дэмжих алхам хийсэн юм.

Харин энэ удаад эдийн засгийн зарим үзүүлэлтүүд саарсан ч хөрөнгийн зах зээл идэвхжиж байгаа учраас уян хатан бодлого хэрэгжүүлэхээс зайлсхийсэн гэж шинжээчид таамаглаж байна.

Гэхдээ оны сүүлээр Хятадын эрх баригчид эдийн засгийн өсөлтийг 5%-д хүргэх зорилтдоо хүрэхийн тулд мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэх магадлалтай.

Товчхондоо: Бодлогын хүүг тогтвортой хадгалсан нь эдийн засгаа тогтвортой удирдах, он дуусахаас өмнө бага зэргийн дэмжлэг үзүүлэх зөөлөн стратеги явуулж буйг харуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.