Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

H1-B виз АНУ-ын технологийн компаниудад асуудал үүсгэлээ

H1-B виз АНУ-ын технологийн компаниудад асуудал үүсгэлээ

H1-B виз АНУ-ын технологийн компаниудад асуудал үүсгэлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп H-1B визийг шинээр хүсэгчдэд $100,000-ын нэг удаагийн төлбөр ногдуулах шийдвэрээ зарласан. Энэ нь одоо виз эзэмшиж байгаа болон сунгалт хийх хүмүүст үйлчлэхгүй, зөвхөн шинээр өргөдөл гаргагчдад хамаарах юм.

Трампын засаг захиргаанаас оны эхнээс хууль ёсны болон хууль бус цагаачлалд хатуу бодлого хэрэгжүүлж байгаа. Харин энэхүү шийдвэр нь АНУ-ын өндөр ур чадвартай гадаад ажиллах хүчнээс ихээхэн хамааралтай технологийн салбарт хүчтэй цохилт өгөхөөр байна.

Ялангуяа Энэтхэг, Хятад зэрэг орноос АНУ-д ажилладаг мэргэжилтнүүдийн урсгалд хязгаарлалт үүсгэж, компаниудын хүний нөөцийн бодлогод томоохон эрсдэл бий болгож байгаа юм.

14,000 гаруй H-1B ажилтантай Amazon компани ажилтнуудаа АНУ-аас гарахгүй байхыг зөвлөж, гадаадад байгаа ажилтнуудаа яаралтай буцаж ирэхийг анхааруулжээ.

Microsoft, Meta, Apple, Google зэрэг компаниуд ажилтнуудаа олон улсын аяллаас зайлсхийхийг сануулсан бол JPMorgan Chase, Goldman Sachs банкнууд ажилтнууддаа гадаадад зорчихгүй байхыг зөвлөсөн байна.

Шинэ журам нь урт хугацаандаа АНУ-ын инновац, өрсөлдөх чадвар, технологийн зах зээлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

H-1B виз гэж юу вэ?
АНУ-ын ажил олгогчдод тодорхой мэргэжлийн чиглэлээр өндөр ур чадвартай гадаад ажилчдыг түр хугацаагаар ажиллуулах боломж олгодог цагаачлалын бус виз юм.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.