Nvidia-н чип тасалдсан ч BYD өөрийн гэсэн чипийн нөөцтэй
Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компани хэрэв Nvidia-ийн автомашины чипийн нийлүүлэлт тасарвал хэрэгжүүлэх нөөц төлөвлөгөөтэй байгаагаа нүүр бардам мэдэгдлээ. Тус компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Стелла Лигийн хэлснээр, BYD нь урьд өмнө COVID-19 цар тахлын үеэрх чипийн хомсдолыг ч бараг асуудалгүй давж байсан туршлагатай юм.
Nvidia ба АНУ-Хятадын сөргөлдөөн:
Nvidia нь дэлхий даяар хиймэл оюун ухааны (AI) хөгжлийн гол чип нийлүүлэгч болсон билээ. Гэвч АНУ болон Хятадын худалдаа, технологийн сөргөлдөөнд өртөж, түүний H20 AI чипийг эхэндээ хориглосон ч дараа нь орлогын хуваарийн гэрээний дагуу Хятадад борлуулахыг зөвшөөрсөн юм. Энэхүү нөхцөл байдал нь Хятад улс дотоодын технологийн компаниудаа Nvidia-ийн AI чипээс татгалзахыг уриалж эхэлсэн үетэй давхацсан.
BYD-ийн хараат бус байдал:
BYD нь өдгөө Nvidia Drive AGX Orin системийн хэрэглэгч бөгөөд энэ нь тэдний автомашинд тодорхой түвшний өөрөө жолоодлогын үйлдлийг хийх боломжийг олгодог. Гэсэн хэдий ч тус компани Nvidia-ийн нийлүүлэлтээс бүрэн хамааралгүй байх стратегийг баримталж байгаа нь харагдаж байна.
Нөгөө талаас, Nvidia-ийн хувьд Хятадын зах зээлээс хасагдах эрсдэл нь компанийн үнэлгээнд хүчтэй дарамт үзүүлэх учир хоёр талын харилцаа зөөлөрч магадгүй гэсэн таамаг ч бий. Энэ нь дэлхийн технологийн салбарт үүсээд буй геополитикийн хурцадмал байдлыг тод харуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй