Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Төрийн банк 200 сая ам.долларыг олон улсын зах зээлээс амжилттай татжээ

Төрийн банк 200 сая ам.долларыг олон улсын зах зээлээс амжилттай татжээ

Төрийн банк 200 сая ам.долларыг олон улсын зах зээлээс амжилттай татжээ

Өнгөрсөн жил Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэл B2-оос B3 болж өссөн. Үүнтэй холбоотойгоор Мoody’s агентлаг Монголын томоохон банкнуудын зээлжих зэрэглэлийг өсгөснөөр санхүүгийн байгууллагууд олон улсын зах зээлээс хөрөнгө татах боломж нээгдсэн юм. 

Тухайлбал, 2025.09.17-нд Төрийн банк олон улсын зах зээлээс хаалттай хүрээнд 8.9 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 200 сая ам.долларын бондыг амжилттай гаргасан байна.

АНУ-ын Холбооны Нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулснаар ам.долларын бондын арилжаа идэвхитэй өрнөж байна. Өнгөрсөн долоо хоногт Ази номхон далай орны 10 байгууллага нийт 5.18 тэрбум ам.долларыг бондын санхүүжилтээр босгосон байна. Тэдгээрийн дунд хамгийн өндөр дүнтэйгээр 1.5 тэрбум ам.долларын БНСУ-ын Export-Import Bank of Korea банкны бонд тодорчээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.