Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Өчигдөр Алибаба Групп (HK:9988)-ийн хувьцаа огцом өсөв

Өчигдөр Алибаба Групп (HK:9988)-ийн хувьцаа огцом өсөв

Өчигдөр Алибаба Групп (HK:9988)-ийн хувьцаа огцом өсөв

Өчигдөр Алибаба Групп (HK:9988)-ийн хувьцаа огцом өсөв. Шалтгаан нь тус компани хиймэл оюун ухааны дэд бүтцээ хөгжүүлэх хөрөнгө оруулалтаа нэмэхээр болжээ. Тодруулбал, ойрын гурван жилд 380 тэрбум юань буюу (ойролцоогоор $53.4 тэрбум) зарцуулна гэж мэдэгдсэн байна. Гүйцэтгэх захирал Эдди Вү хөрөнгө оруулалт цаашид бүр өснө гэжээ.

Nvidia-тай хамтын ажиллагаа

Мөн Алибаба Nvidia-тай хамтран дата синтез, орчны симуляци, загвар сургалтын чиглэлээр хиймэл оюун ухааны бодит чадамжуудыг хөгжүүлэхээр болсноо зарлав.

Энэ мэдээллийн дараа Alibaba-ийн АНУ-д арилжаалагддаг ADR хувьцаа (NYSE:BABA) 8.2%-иар өсөж $176.49-д хүрсэн бол Хонг Конгт бүртгэлтэй хувьцаа нь 9.2%-иар өсөж HK$174.00 болсон нь сүүлийн дөрвөн жилийн дээд түвшин юм.

Глобал AI стратегийн өргөжилт

Alibaba Франц, Нидерланд, Бразилд анхны дата төвүүдээ нээхээр төлөвлөж буйгаа мэдэгдэв. Мөн ирэх жил Дубай, Малайз, Өмнөд Солонгос, Мексик, Япон зэрэг улсад нэмж байгуулахаар болж, дэлхий даяар нийт 29 бүс нутагт үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр байна.

Шинэ AI бүтээгдэхүүнүүд

Тус компани 1 их наяд параметртэй хэлний Qwen3-Max шинэ загварыг танилцуулсан нь код бичих болон автоном агентын үүрэг гүйцэтгэх онцгой чадвартай гэж санхүүгийн захирал Жоу Жинрэн онцлов. Мөн виртуал бодит байдал болон ухаалаг автомашины кокпит зэрэгт зориулсан олон талт Qwen3-Omni системийг танилцууллаа. Энэ нь Алибабагийн AI-г зөвхөн чатботоос хэтрүүлэн хөгжүүлэх эрмэлзлийг харуулж байна.

Аналитик үнэлгээ

Энэ үйл явдлын дараа Bank of America Securities Alibaba-ийн ADR-ийн зорилтот үнийг $168-аас $195 болгон нэмж, “Худалдан ав” үнэлгээг хэвээр хадгаллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.